АББ-ын стандарт давтамж хувиргагч нь худалдан авах, суурилуулах,
тохируулах, хэрэглэхэд энгийн байдаг ба ихээхэн цаг
хугацааг хэмнэнэ. Энэ төрлийн давтамж хувиргагч нь
түгээмэл хэрэглэгддэг.
Энэ давтамж хувиргагч нь хэрэглэгчийн болон "fieldbus"
нийтлэг интерфэйсүүдтэй. давтамж хувиргагчийг
сонгох, тохиргоо хийх, ашиглахад зориулсан програм
хангамж болон сэлбэг хэрэгслүүд нь нэгэн төрлийн
байдаг
АББ -ын стандарт давтамж хувиргагчийг үйлдвэрийн
бүхий л төрлийн хэрэглээнд өргөнөөр ашиглах
боломжтой.Ихэвчлэн
тогтмол мушгилтын момент бүхий
конвейрууд, сэнс насос зэрэгт хэрэглэдэг.
Хэрэглэгчийн онцгой хэрэгцээнд нийцүүлэн
тусгай инженерчлэл хийх шаардлагагүй болон
угсралт суурилуулалт, тохиргоо, ашиглалтыг
хялбар байлгахын тулд АББ-ын стандарт давтамж
хувиргагчийг ашиглах нь зүйтэй юм
Онцлог чанарууд
Үйлдвэрийн насос ба сэнсийг удирдахад зориулагдсан
Сайжруулсан удирдлагын дэлгэцийг ашиглахад хялбар
ойлгомжтой байдаг
Гармоникийн гажилтыг бууруулах зорилго бүхий
патентлагдсан гүйдэл хязгаарлах ороомог "swinging choke"
Олон хөдөлгүүрийг ээлжлэн зөөлөн асаах функц
Хүчдэл/давтамжийн (U/F) олон төрлийн сонголтын
муруйнууд
Аваарын горим "Override"
1-р болон 2-р дугаар орчинд зориулсан нийлмэл
цахилгаан соронзон орны шуугианыг дарах "RFI" фильтрийг
стандартаар суурилуулсан
Европийн Холбооны стандартаар баталгаажуулсан