IEK дифф.автомат УЗО ВД1-63 4фаз

Total QTY: 19984 Item QTY:

  • Цахилгаан тоног төхөөрөмжийн өөрийнх нь их бие дээр тухайлбал төмөр самбар, гэрэлтүүлгийн төмөр бүрхүүл дээр гүйдэл үүсэх.
  • Цахилгаан дамжуулах утас, кабелийн тусгаарлагч илжирч муудах, шалбарч зүсэгдэх.
  • Холболтын клемм хөндийрөх.
  • Холболтын хайрцагт тусгаарлах лент урагдах, чанараа алдах зэрэг гэмтлүүдийн үед хэлхээг автоматаар хамгаалах буюу салгагчийн гүйдлийн 50% тай тэнцэхүйц гүйдлийн зөрүү гарвал хэлхээг автоматаар тасалдаг. 

Жишээ нь: ВД1-63 16А 30мА –тай байлаа гэж үзвэл ялгаврын гүйдлийн утга 15мА≤I∆n болсон үед хамгаалалт ажиллаж хэлхээг сүлжээнээс салгана. 


УЗО нь зөвхөн ялгаврын гүйдлээс хамгаалахад зориулагдсан байдаг учраас хэт ачаалал богино холболтын ихсэх гүйдлээс өөрийг нь хамгаалах зорилгоор ВА47 автомат таслуурыг цуваа холбож хэрэглэх ба УЗО-ийн хэвийн гүйдлээс нэг шат доогуур сонгон хэрэглэнэ.

Давуу тал: ​

Уг хамгаалалтын төхөөрөмж нь шугамаар гүйж буй гүйдлийн ялгавар дээр үндэслэн ажилладаг ба салгагчийн гүйдэл нь маш бага утгаар /10мА, 30мА/ тохируулагдсан байдаг.

Энгийн автомат таслуур нь цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хамгаалах зориулалттай байдаг бол УЗО нь ХҮНИЙ АМЬ НАС-ыг цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зориулаëттай.
 

УЗО-г хүний амь нас хамгаалах /10мА, 30мА/, галын аюулаас урьдчилан сэргийлэх /100мА, 300мА/ гэж бүлэглэж болох ба орон сууц, олон нийтийн барилга байгууламжуудад хөндийрүүлсэн газардуулгатай /ТN-C-S/ системийн үед ашиглана.
 

Ус чийгтэй орчинд хүний амь нас хамгаалах зорилгоор 10мА тавилтайг ашигладаг бол гэр ахуйн болон өргөн хэрэглээний цахилгаан бараа залгах ðîçåòêанд 30мА, гэрэлтүүлгийн самбарын оролт, хувиарлах самбарын гаргалгаан дээр 100мА, 300мА –тай  хамгаалан таслах төхөөрөмж буюу УЗО-г тоноглодог ба эдгээрүүд нь тусгаарлагчийн бүрээс шалбарсанаас үүдэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн УЗО-г өргөн ашигладаг.


тоо хэмжээ:
+ -